
Tala Haramtan
Тала монгол хэлний талаар тусгаар тогтносон Монгол Улс ба Өвөр Монголын бодит байдалтай уялдуулж дэлгэрэнгүй тайлбарлах болно.
Талагийн тухай яриа
Харамтан овогтой Тала одоо Италийн Ром хотод амьдарч байна одоо бидэнд эх хэлийнхээ (Монгол хэл) талаар танилцуулах гэж байна, ялангуяа Монгол Улс (тусгаар улс), Өвөр монгол (БНХАУ) хоёр монголын хэл, соёлын ижил төстэй болон жаахан ялгаатай талаар мэдлэгээ хуваалцах гэж байна. Mөн тэрээр өөрийнхөө монгол хэлний уламжлалт бичиг ба кирилл бичигийг эзэмшсэн ур чадвараа харуулах болно.
Ярилцлага хийсэн (зохион байгуулагч) Ёши Эмануэл
Өнөөдөр би Талатай хамт монголын хэл соёлын талаар ярилцах болно мөн Монгол улсын өдөр тутмын амьдрал , өвөр монголын амьдралын талаар ярилцах болно. бидэнтэй хамт байж байгаад баярлалаа.
Юуны өмнө энэ удагийн ярилцлагад уригдаж байгаад талархаж байгаагаа хэлмээр байна, би өөрийн хувийн амьдралынхаа тухай хуваалцах боломж олдсонд маш их баяртай байна. би өвөр монголд төрж өссөн, унаган хэл маань монгол хэл, мөн ч хоёр хэлтэй орчинд өссөн учраас хятад хэл ба англи хэлийг есөн настайгаасаа эхэлж сурсан.
Та Өвөрмонголд төрж өссөн гэж хэлсэн. нутгийнхаа талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
За, тэгээд Өвөр монголыг 1949 оноос хойш БНХАУ-ын нэг хэсэг болсон, мөн ч өмнөд монгол гэж танигддаг.Газрын зургаас үзэхэд, хойд хэсгээрээ монгол улстай хилэлдэг, мөн оросын холбоот улстай хиллэдэг.
Та одоо Италийн Ром хотод амьдарч байна.тэгээд Итали улсад амьдрахад ямар байна вэ?
би Ромд ирээд хоёр жил болж байгаа ч энд байгаадаа итгэж чадахгүй л байна. Ялангуяа цар тахал хүнд хэцүү үед орчиндоо дасан зохицож, шинэ хүмүүстэй танилцах боломж хомс байсан. ер нь европын амьдралд дасахад хэцүү байсан. Би Ромын Сапиенза Их Сургуульд эдийн засаг, бизнесийн Инновацийн чиглэлээр магистрын хөтөлбөрөө төгсөх гэж байна, миний идэвхитэй зан чанар намайг олон хүмүүстэй танилцаж бөломж олгож амьдрал минь утга уулагтай гоё байна.
Та монголчуудтайгаа холбоотой байх гэж хүсдэг уу?
Тэгэлгүй яахав, би монгол улсад байж байхдаа, миний нэг сайн найз маш олон гадаадад амьдардаг монголчуудыг таньдаг, тэгээд тэр намайг тэр үед туслаж монгол хүмүүстэй холбож өгсөн.Рома дахь монголчуудын холбоо гэхээс илүүтэйгээр, бүх итали дахь монголчуудын холбоо гэж хайх юм бол илүү олон монголчуудыг олох байх. Учир нь италид амьдардаг монголчууд маш бага байдаг ялангуяа Италийн өмнөд хэсгүүдэд.
Миний бодлоор ч гэсэн монголчууд Итали улсыг сонгож суралцахаар хэрэг хүмүүс харьцангуй ховор байх, өөр улс орнуудаар монголчууд маш олноороо амьдардаг вэ?
Гадаадад сурахын талаар ярихад, ер нь монголчууд Америк улсыг голдуу сонгодог, гэхдээ сүүлийн жилүүдэд монголчууд маш олон өөр улсуудаар суралцахаар явж байна,жишээлбэл Герман, Япон, Өмнөд Солонгос, Нидерлан гэх мэт. Монгол Улс ердөө 3.2 сая орчим хүн амтай бөгөөд залуу үеийнхэн гадаадад боловсрол эзэмших, карьераа эхлүүлэх хандлагатай байдаг, учир нь гадаадад харьцангуй илүү боломж байдаг. Миний хувьд, БНХАУ тай холбоотой учраас нөхцөл байдал харьцангуй өөр байдаг, тийм болохоор өөр төр гүрний асуудал яригдана. тэгвэл би одоо өвөр монгол болон монгол улс хоёр хоорондх ялгааг ярья.
Энэ харин маш сайн шилжилт хийж байна. За, залгаад яраарай.
Ер нь, Монголын талаар ярихад маш олон хүмүүсийг төөрөгдүүлдэг.Хүмүүс юуны өмнө монгол улсыг бодож болох байх, гэхдээ яг үнэндээ өвөр монголд маш олон монголчууд байдаг.Хэл соёлын тал дээр бид маш олон ижил төстэй зүйл байдаг, гэхдээ түүхийн шалтгаанаасаа болоод, хоёр монгол хоорондоо тодорхой хэмжээнд ялгарч эхэлсэн.Зөвлөлт холбоот улсын нөлөөгөөр, Монгол улс Оросын нөлөөг илүү хүртсэн, харин Өвөр монгол 1947 оноос эхлээд хятадын нэг харъяат болсон, тийм ч учраас хятад соёлын нөлөө ихтэй.
“Би Монголын “соёлын элч” болж, бидний тухай бусдад мэдүүлж байгаадаа маш их баяртай байна. Хүмүүс монголын талаар сонирхож ойлгох хүсэлтэй байвал би хэзээд энд туслахд бэлэн байна гэдгийг та нарт хэлье, учир нь энэ бол миний үүрдий хүсэл тэмүүлэл.”
Tala Haramtan
Та Монгол, Өвөрмонголын соёл, хэл ярианы хувьд ижил төстэй талуудыг дурдсан. Таны хэлсэн ижил төстэй байдлыг харуулах жишээ танд байна уу?
Ер нь нэг л хэл болохоор ялгаа бага, ганцхуу бусад хэлнээс ирсэн нэр үгийн ялгаатай.Би Өвөр Монголд бакалаврын зэрэг хамгаалсан, мөн оюутан солилцоогоор Монгол улсад нэг жил суралцсан. Тэр үед 2016 он байсан, түүнээс өмнө би ямар нэгэн гадаад улс орнуудаар явж байгаагүй, шинэ орчинд шинэ хүмүүстэй танилцах гэдэг хүсэл тэмүүлэлтэй бай монгол улсад ирсэн.хэдийгээр бид нэг л үндэстэн ч гэсэн, цаг хугацааны туршид бид жоохон бага зэрэг ялгаатай болсон. би ер нь эхэндээ өөрийн нутгийн аялгаараа бусдтай ярилцдаг байсан тэгэхэд заримдаа хүмүүс ойлгохгүй байдаг. Тэгээд би маш их сэтгэлээр унаж байсан. Азаар,яваандаа харин дасаад хүмүүс намайг хаанаас ирснийг ч татаж чадахаа больсон.
Би нийслэл улаанбаатар хотд хувийн бизнесийн сургуульд суралцаж байсан, тэндэх амьдрал нэлээд дассаны дараа, би өмнөхөөсөө илүү нийгэмсэг байхыг хичээж эхэлсэн. Жишээ нь, маш олон танихгүй хүмүүстэй зам дээр тааралдаад мэнд асууж ярилцахад үнэхээр өөрийнхөө нэг нуугдмал талыг олж харсан. Тэнд очихоосоо өмнө би өөрийн үзэл бодлоо сайн илэрхийлж чаддаггүй байсан. Харин хүмүүстэй ярилцахаар дамжаад, өөрийн бодлоо цэгцэлж бүрэн гүйцэд өөрийн биеэ сайхан илэрхийлж чаддаг болгож харин ийм сайн үр дүнг эцэст нь олж харсан.
Тэгвэл монгол хэлний талаар ярихад, монгол хэл бол манай вэб хуудсанд маш бага танилцуулж байдаг хэлүүдийн нэг юм. Та манай уншигчдад монгол хэлийг хэрхэн таниулах вэ?
Албан ёсоор монгол хэл 13 дугаар зуунаас эхэлж үүссэн гэж би итгэдэг, түүнээс өмнө болгохоор монгол хэлтнүүд маань нэгдмэл бус байдлаар хэрэглэгддэг байсан.Учир нь монгол хэл нь 13 дугаар зууны монголын эзэнт гүрний мандал хөжилтэй шууд холбоотой.Их Монгол улс 1206 онд байгуулагдаж тэр цагаас хойш бид хэлийг стандартчилах ажлыг эхлүүлсэн. Мөн тэр цагаас хойш бид уламжлалт босоо монгол бичигээ хэрэглэж ирсэн, бичгийн системээ өөр хэлбэрээр хөгжүүлэхийг хичээсэн ч Өвөрмонголд уламжлалт бичгийн хэв маягаа хадгалсаар байгаа бөгөөд үүгээрээ би маш их бахархаж явдаг. Хэдийгээр монгол улс 1940-өөд оноос хойш уйгаржин босоо монгол бичгээс кирил бичиг рүү хувирсан боловч 2015 оноос хойш босоо бичгээ сэргээх хөдөлгөөн өрнөж, 2025 он болоход хос бичигээ бүрэн ашиглахыг амласан байна. Дуудлага эсвэл ярианы хувьд тухайн хүний хаанаас ирснээс шалтгаална, яагаад гэхлээр бид маш олон аялга байдаг, жишээ нь, монгол улсад ихэвчлэн халх аялгуугаар ярьдаг, мөн өвөр монголд маш олон нутгийн аялга байдаг жишээлбэл Хорчин, Үзэмчин Баарин гэх мэтчилэн маш олон байдаг.
Та хүмүүст Монгол хэлтэй танилцахад тус болох уран зохиол, хөгжим, урлагийн талаар танд ямар нэгэн зөвлөмж байна уу?
За, тэгвэл Монгол соёлтай танилцах, хэл сурах олон арга бий. Хэрвээ та үнэхээр дуунд дуртай юм бол, маш олон улсд танигдаж байга нэг монгол THE KHU гэдэг хамтлаг байдаг, энэ хамтлаг нь уламжлалт дуулах арга ба одоохочилсон дуулах аргаийг нэгтгэж чадсан. Мөн ч бид маш олон поп, ардын дуунууд байдагаараа Монголчууд биднийг дэлхийтэй холбож өгдөг. Утга зохиолын талаар,бид өнгөрсөнд маш олон шүлэгчин зохиолч байсан, тэгээд монголчууд бидний үгийн баялаг гэж ёстой шүлэг найргаас л илүү мэдэрдэг юм. Ер нь монголчууд технологи, хотжилтоос болж маш их өөрчлөгдөж байна.Хэрвээ та үнэхээр монгол соёлыг ойлгохыг хүсэж байвал, би хамгаас илүү хүмүүсийг биеэрээ очиж үзээрэй гэж зөвлөе, учир нь байгальтай холбоотой нүүдэл малжил амьдралыг биеэрээ очиж ойлгож л чадна.Тэгээд манай монголчууд маш их зочломтгой танихгүй хүмүүсийг ч гэсэн гэртээ урьж зочлуулах дуртай.
Та монгол хэлний ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Тэгвэл, яг миний өмнө хэлсэн шиг, монгол улс хэдийгээр босоо монгол бичгээ алдсан боловч түүнийгээ сэргээх гэж 2015 оноос хойш маш их хичээл зүтгэл гаргаж байна. Мөн мөн тэдний засгийн газар нь маш их хичээл зүтгэл гаргаж хос бичигийг түгээмэлжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.Харин манай нутгаар, нөхцөл байдал арай хэцүү байна, учир нь та үнэхээр статистикийн тоон үзүүлбэрийг харж харьцуулах юм бол монголоор ярьдаг хүмүүсийн хүний тоо олон байдаг ч бид маш олон бэрхшээл тулгарсаар байна. Жишээ нь, даяаршил, бусад соёлын уусгалтаас болж босоо монгол бичгээ хэрэглэх хүмүүс маш ихээр багасаж байна. Тэгэхдээ давуу тал нь монголоор ярих хүмүүсийн суурь маш их байдаг тийм болохоор технологийн интернэтийн хөгжлийн дагуу ийнхүү боломжийг сайн ашиглаж болно. Ерөнхийдөө би манай монгол соёл өндөр хурдацтай орчинд зохицож, үндэстнийхээ хамгийн үнэтэй зүйлээ авч үлдээж чадна гэдэг маш итгэлтэй байна.
Та одоо монгол хэлээ хэр их хэрэглэж байна вэ? ялангуяа та одоо италид амьдарч байгаа үед?
би аав ээж найзуудтайгаа өдөр болгон монголоор ярина, би өдөр бүр маш олон видео үзэж, подкаст сонсдог заримдаа бас монгол ном уншна.Мөн би бас маш олон монгол улсаас ирсэн найздаа бид байнга холбоо барьдаг, энэ нь заримдаа надад би нутагтаа байж байгаа юм шиг мэдрэмж өгдөг.Би Монголын “соёлын элч” болж, бидний тухай бусдад мэдүүлж байгаадаа маш их баяртай байна. Хүмүүс монголын талаар сонирхож ойлгох хүсэлтэй байвал би хэзээд энд туслахд бэлэн байна гэдгийг та нарт хэлье, учир нь энэ бол миний үүрдий хүсэл тэмүүлэл.

Interested in more content? You can find EQ on: